Замын цагдаа нар B,C вирусийн шинжилгээнд үнэ төлбөргүй хамрагдав
МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬУлаанбаатар /МОНЦАМЭ/. Тээврийн цагдаагийн албаны харьяа нэгжийн нийт 395 алба хаагчийг элэгний B,C вирусийн шинжилгээнд үнэ төлбөргүй хамруулав.
Тус алба, Евростандарт лабораторитой хамтран, алба хаагчдын дунд элэгний хатуурал, хавдар үүсгэгч В,С вирусээс урьдчилан сэргийлэх зорилгоор дээрх ажлыг зохион байгуулсан бөгөөд өвчтэй алба хаагчдыг цаашид эмчлүүлж, дархлаажуулах юм.
Манай улс гурван сая гаруй иргэнтэй ч хүн амын 10 хувь нь элэгний B,C вирусээр өвчилсөн, архаг халдвартай бөгөөд дэлхийд элэгний хавдрын өвчлөлөөрөө хамгийн ихтэйд тооцогддог байна.
Связанные новости

Спектакль "Морин хуур" получил Приз зрительских симпатий на фестивале “Байкальский талисман”
14 часа

Малые и средние золотодобывающие предприятия будут поставлять золото международным компаниям
18 часа

Монгольская делегация принимает участие в работе 113-й сессии Международной конференции труда
1 день