Их Британийн хунтайж Харри Мороккод айлчилжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
yesukheitumur@montsame.gov.mn
2019-02-25 14:12:29
Yesukheitumur Tumurbaatar

РАБАТ. /Xinhua/. Их Британийн хунтайж Харри гэргий Меган Марклийн хамтаар ням гарагт Морокко улсын Асни тосгоны боловсролын байгууллагуудаар зочилжээ. Тэд энэ үеэр охидын боловсрол, хүйсийн тэнцвэрт байдлыг бий болгоход дэмжлэг үзүүлнэ гэдгээ мэдэгдсэн байна.


Их Британийн хааны удмын хос тус тосгоны “Grand Atlas” дунд сургуулийн сурагчидтай уулзсаны зэрэгцээ сургуулийн сурагчдаас бүрдсэн хөмбөмбөгийн холимог хоёр багийн тэмцээнийг үзэж сонирхжээ.


Энэ үеэр Марокко улсад суугаа Британийн элчин сайд Томас Рейли тус сургуульд спортын хэрэгсэл хандивлана гэж мэдэгдсэн байна.


Үүний зэрэгцээ хунтайж Харри, Меган Маркл нар Асни тосгон дахь 1 болон 3-р сургууль, дотуур байраар зочилжээ. Уг хоёр сургуулийг "Education for All" төрийн бус байгууллага хариуцан ажиллуулдаг байна. Боловсролд нь хөрөнгө оруулалт хийх боломжгүй гэр бүлээс гаралтай өсвөр насны охид энэхүү дотуур байранд амьдардаг ажээ.

Связанные новости