Мадурогийн намын гишүүн Хуан Гуайдог хүлээн зөвшөөрөв

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
Jargal.d@montsame.mn
2019-02-22 14:16:50

КАРАКАС. /TASS/. Венесуэл улсын эрх баригч Нэгдмэл социалист намын гишүүн, тус улсын Тагнуулын газрын тэргүүн асан Уго Карвахаль сөрөг хүчний удирдагч Хуан Гуйодог Ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэгчийн хувиар хүлээн зөвшөөрч буйгаа пүрэв гарагт мэдэгджээ


“Венесуэлчүүдийн эрх чөлөө, ардчиллын төлөө тэмцэхэд бэлэн байгаа өөр нэгэн цэрэг түр Ерөнхийлөгч ноён Хуан Гуайдо Маркес таны өмнө зогсож байна” гэж тэрбээр “Twitter”-т нийтэлсэн дүрс бичлэгтээ хэлсэн байна.


Венесуэлийн Ерөнхийлөгч агсан Уго Чавесын үед цэргийн тагнуулын байгууллагыг удирдаж байсан Карвахаль мөн одоогийн Ерөнхийлөгч Николас Мадурогийн Засгийн газрыг хууль бус гэж мэдэгдээд, гадаадын орнуудын илгээсэн хүмүүнлэгийн тусламжийг эх орондоо оруулахад саад хийхгүй байхыг цэргийнхэнд хандаж уриалжээ.

Связанные новости