Мексикт 11 хүн бусдын гарт амиа алджээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
ayanzaya@montsame.gov.mn
2019-02-20 14:09:52

МЕХИКО. /РИА Новости/. Мексикийн Монтеррей хотод 12 цагийн хугацаанд буюу хагас өдрийн дотор 11 хүний амийг хөнөөсөн хэрэг гарчээ.


Хүний амийг хөнөөсөн гэмт хэрэг хотын янз бүрийн дүүрэгт болсон байна. Тухайлбал Мигель Алеманы нэрэмжит замын ойролцоо 4 хүнийг буудан хөнөөсөн хэрэг гарчээ.


Монтеррейд байрладаг Нуэво-Леон муж нь хар тамхины мафийн бүлэглэл үйл ажиллагаа явуулдагтай холбоотойгоор хамгийн аюултай газруудад тооцогддог аж.


2018 онд Мексикт бусдын гарт амиа алдсан 33.34 мянга гаруй тохиолдол бүртгэгдсэн нь хамгийн их үзүүлэлт байжээ. 2017 онд энэ тоо 31.2 мянга байсан аж. 

Связанные новости