Венесуэл хориг арга хэмжээнээс 38 тэрбум ам.долларын алдагдал хүлээжээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГКАРАКАС. /ТАСС/. Сүүлийн 3 жилд АНУ-ын хориг арга хэмжээний улмаас Венесуэлийн хүлээсэн шууд алдагдал 38 тэрбум ам.долларт хүрсэн байна. Энэ үнэлгээг Венесуэлийн Төлөвлөлтийн асуудал эрхэлсэн дэд Ерөнхийлөгч Рикардо Менендес гаргажээ.
Дээр дурдсан тооноос 23 тэрбум ам.доллар нь дотоодын нийт бүтээгдэхүүний алдагдалд
хамаарах бол 15 тэрбум ам.доллар нь Венесуэлийн төрийн өмчит газрын тосны “PDVSA” компанийн охин компани болох “Citgo
Petroleum” компанийн үйл
ажиллагаатай холбоотой аж.
“Ажил хаялттай холбоотойгоор газрын тосны салбарын үйл ажиллагаа тасалдсаны
улмаас хүлээсэн 20 тэрбум ам.долларын алдагдлыг нэмж тооцвол бид бараг 69
тэрбум ам.долларын алдагдал хүлээсэн байна” хэмээн Манендес ярьсан байна.