Венесуэлийн сөрөг хүчин Орос, Хятадтай харилцаа тогтоохыг оролдож байна гэж мэдэгджээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨРЛОНДОН. /ТАСС/. Венесуэлийн сөрөг хүчин Орос болон Хятад улстай харилцаа
холбоо тогтоохыг оролдож байна гэж өнгөрсөн сард өөрийгөө тус улсын түр ерөнхийлөгчөөр
зарласан Хуан Гуайдо “Financial
Times” сонинд ярилцлага өгөхдөө
мэдэгджээ.
“Бид бүх улс оронтой тэр дундаа Венесуэлд илүү их хөрөнгө оруулалт хийсэн
Орос, Хятадтай албан ёсны харилцаа тогтоохыг зорьж байна. Бид харилцаа тогтоох
ёстой” хэмээн тэрбээр хэлжээ.
Орос болон Хятадын төлөөлөгчидтэй уулзсан эсэхийг түүнээс асуухад “Бид
зурвас илгээж, хүлээн авч байгаа. Одоогоор үүнийг л хэлж чадах байна” хэмээн
Гуайдо хариулсан байна.