Ховд голд осолдсон хүүг эрэн хайж байна
МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬУлаанбаатар /МОНЦАМЭ/. Ховд голд осолдсон зургаан настай хүүг тус аймгийн онцгой байдлын алба хаагчид, нутгийн иргэд хамтран өчигдрөөс эрэн хайж байна.
Тодруулбал, өчигдөр 17 цагийн орчимд Ховд голд хүүхэд осолдсон тухай дуудлага аймгийн онцгой байдлын шуурхай утсанд иржээ. Энэ дагуу онцгой байдлын есөн алба хаагч ослын газраас голын урсгал дагуу 100 метр газарт шумбан эрэн хайсан ч хүүг олоогүй байна.
Нутгийн 50 гаруй иргэн хүүг хамтран хайлцсан ч үр дүнд хүрээгүй тул эрлийг өчигдөр орой түр зогсоосон байна. Харин өглөөний 08.00 цагаас эрэн хайх ажиллагааг дахин эхлүүлжээ.