Си Жиньпин АНУ-ын Сангийн сайдтай уулзана

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
Jargal.d@montsame.mn
2019-02-14 10:07:33

БЭЭЖИН. /RIA Novosti/. БНХАУ-ын дарга Си Жиньпин АНУ-ын Сангийн сайд Стивен Мнучин болон худалдааны төлөөлөгч Роберт Лайтхайзертай баасан гарагт уулзахаар төлөвлөж байгаа тухай “South China Morning Post” сонин мэдээлжээ. АНУ-ын төлөөлөгчид худалдааны хэлэлцээ хийхээр Хятадад айлчилж байгаа юм.  


Үүнээс гадна, Америкийн төлөөлөгчдийн айлчлалын үеэр тэдэнд зориулж, хүлээн авалт зохион байгуулах бөгөөд түүнд БНХАУ-ын шадар сайд Лю Хэ оролцох аж.


Хятад-Америкийн худалдааны асуудлаарх ээлжит хэлэлцээ Бээжин хотноо хоёрдугаар сарын 14-15-нд болно. АНУ-ын төлөөлөгчид урьдчилсан хэлэлцээ хийхээр даваа гарагт Хятадын нийслэл хотод хүрэлцэн очжээ.

Связанные новости