БНХАУ-АНУ-ын худалдааны хэлэлцээний шинэ үе эхэллээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГБЭЭЖИН. /Xinhua/. БНХАУ-АНУ-ын өндөр
дээд түвшний төлөөлөгчид хоорондын эдийн засаг, худалдааны хэлэлцээний шинэ үе пүрэв
гарагийн өглөө Бээжин хотноо эхэлсэн байна.
БНХАУ-ын Төрийн зөвлөлийн шадар сайд, Коммунист намын Төв хорооны Улс төрийн
товчооны гишүүн, БНХАУ-АНУ-ын эдийн засгийн өргөн хүрээний яриа хэлэлцээний Хятадын
талын ахлагч Лю Хэ болон АНУ-ын Худалдааны төлөөлөгч Роберт Лайтхайзер, Сангийн
сайд Стивен Мнучин нар хэлэлцээний нээлтийг даргалан явуулжээ.
Өндөр дээд түвшний төлөөлөгчдийн энэхүү хэлэлцээ энэ долоо хоногийн баасан
гарагт дуусах юм.