Зургаан тонн түлш асгарчээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬУлаанбаатар /МОНЦАМЭ/. Хэнтий
аймгийн Хэрлэн сумын нутагт явж байсан хүнд даацын ачааны автомашин өчигдөр
онхолдож зургаан тонн орчим түлш асгарсан байна.
Аймгийн Онцгой байдлын газар ослын дуудлагыг хоёрдугаар сарын 12-ны өдрийн 09 цагийн орчим хүлээн авчээ. Тус байгууллагын 13
алба хаагч, гурван техник хэрэгсэлтэй ажиллаж, иргэн Т-ын жолоодож явсан “Ихэр
наран” ХХК-ийн 23 тонн түлштэй,
“Саёонг”
загварын ачааны автомашиныг босгосон
байна. Шатах, тослох материал тээвэрлэх зориулалттай уг машин Хэнтий
аймгийн Хэрлэн сумын Цогт-Өндөр багийн “Чингисийн хаалга” гэх газар буюу аймгийн
төвөөс баруун хойш 8 км-т, Улаанбаатараас Хэнтий аймгийн Батноров сумын
чиглэлд түлш тээвэрлэж явжээ.