Хяналтын шинжээчид БНАСАУ-ын цөмийн объектуудыг шалгана

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
ayanzaya@montsame.gov.mn
2019-02-13 11:33:21

СӨҮЛ. /ТАСС/. БНАСАУ цөмийн объектуудаа МАГАТЭ буюу Олон улсын атомын эрчим хүчний агентлагаар шалгуулахыг зөвшөөрчээ гэж “The Korea Times” сонин мэдээлсэн байна.


“АНУ, БНАСАУ-ын төлөөлөгчид Пхеньянд яриа хэлэлцээ хийх үеэрээ Солонгосын хойгийг цөмийн зэвсгээс ангижруулах үйл явцыг хянах зорилгоор БНАСАУ-ын цөмийн хийгээд пуужингийн туршилтын талбайд нэвтрэх боломжийг МАГАТЭ-гийн хяналтын шинжээчдэд олгох урьдчилсан тохиролцоонд хүрчээ” хэмээн тус сонин мэдээлжээ.


Түүнчлэн хяналтын шинжээчдэд аюулгүй байдлын баталгаа олгохын сацуу хяналт шалгалтын үйл явцад хөндлөнгөөс оролцохгүй гэдгээ БНАСАУ-ын эрх баригчид амласан байна. Хяналт шалгалтыг хаана, хэзээ явуулах талаар талууд дараагийн яриа хэлэлцээ хийх үеэрээ зөвшилцөх аж. Харин БНСУ-ын Ерөнхийлөгчийн Засаг захиргаа энэ талаархи мэдээлэлд тайлбар өгөхөөс татгалзсан байна. 

Связанные новости