Терроризмтой тэмцэх ажлын хүрээнд Туркт олон хүнийг баривчилжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
ayanzaya@montsame.gov.mn
2019-02-12 14:45:44

АНКАРА. /ТАСС/. Туркийн аюулгүй байдлын хүчнийхэн 76 мужид терроризмтой тэмцэх томоохон хэмжээний ажиллагаа явуулж байгаа тухай телевизийн “TGRT” суваг мэдээлэв.


“ФЕТО” террорист бүлэглэлтэй холбоотой хэмээн сэжиглэж буй 1112 хүнийг баривчлан саатуулах тушаалыг Туркийн Прокурорын газар өгсөн байна.


2016 оны 7 дугаар сарын 15-нд Туркийн Зэвсэгт хүчний хэсэг бүлэг цэрэг болон офицер төрийн эргэлт хийхийг завдаж, Туркийн Ерөнхийлөгч Тайип Эрдоганыг түлхэн унагаахыг оролдсон юм.


Цэргийн эргэлтийг тооцолгүйгээр үндсэндээ Истамбул болон Анкарад өрнөсөн эсэргүүцлийн улмаас 250 хүн амь үрэгдэж, 2000 гаруй хүн бэртэж гэмтсэн юм. Цэргийн эргэлт  хийх гэсэн оролдлогод Туркийн эрх баригчид ФЕТО байгууллагыг буруутгадаг бөгөөд тус байгууллагад дэмжлэг үзүүлсэн хэргээр Турк улсад хэдэн мянган хүнийг зэмлэн буруушаасан юм. 

Связанные новости