Гуравдугаар сарын 16-нд болох үйл явдал
ЛАВЛАГАА09.00 цагт “Сайн засаглал ба байгалийн нөөцийн удирдлагын найдвартай үйлчилгээ” сэдэвт олон улсын семинар ГХЯ-ны "Зөвшилцөл" танхимд болно.
09.00 цагт Төрийн ордны Жанжин Сүхбаатар танхимд Хууль сахиулахын тухай хуулийн төслийн хэлэлцүүлэг болно.
09.00 цагт Чингис зочид буудалд Ногоон хөгжлийн тэргүүлэх чиглэл, Ногоон хөгжлийн бодлогын хэрэгжилтийн саад бэрхшээл, ногоон хөгжлийг дэмжих түншлэлийн хөтөлбөр, хөрөнгө босгох асуудлаар зөвлөлдөх уулзалт хийнэ.
10.00 цагт Хил Хамгаалах Ерөнхий Газарт гэрээт хилчний анхан шатны сургалтад хамрах хугацаат цэргийн алба хаагч, иргэдийн сонгон шалгаруулалт эхэлнэ.
10.30 цагт Хөрөнгө оруулалтын газар болон ЖАЙКА хамтран “Монгол улсын төр хувийн хэвшлийн түншлэлийн үйл ажиллагааг эрчимжүүлэх” семинарыг Туушин зочид буудлын "Соёмбо" танхимд зохион байгуулна.
10.30 цагт Ерөнхий сайд Ч.Сайханбилэг Монгол дахь Америкийн Худалдааны Танхимын төлөөлөгчидтэй Туушин зочид буудлын "Соёмбо" /5 давхар/ танхимд уулзана.
11.00 цагт "Авто зам экспо-2016" олон улсын үзэсгэлэн "Шангрилла" зочид буудалд болно.
11.00 цагт Нийслэлийн өмчит үйлдвэрийн газруудын захиралуудтай үр дүнгийн гэрээ байгуулах үйл ажиллагаа Хангарди ордны 14 давхарт болно.
11.00 цагт Монголын Уулчдын Үндэсний Холбоонноос 2016-2020 оны стратеги төлөвлөгөө, үйл ажиллагааны бүтэц, зохион байгуулалт, 2016 оны календарчилсан төлөвлөгөөний талаар Эрүүл мэнд, спортын яамны харъяа Биеийн тамир, Спортын хөгжлийн төвд мэдээлэл хийнэ.
11.00 цагт "Азийн хүлэг улс" бодлогын судалгааны хүрээлэнгийн зөвлөлдөх анхдугаар хуралдаан "Ove Event Hall"-д болно. Утас: 80907071, 96691679
11.00 цагт "Барилгын бартерын бирж" ийн нээлт Гандирс цогцолборын 4 давхарт болно.
11.30 цагт Монгол цэргийн өдөр, Зэвсэгт хүчний 95 жилийн ойг тохиолдуулан нийслэл, дүүргийн Цэргийн штабууд иргэдэд ажлаа танилцуулах өдөрлөг, “Ахмад, залуучуудын 3 үеийн уулзалт” Соёлын төв өргөөнд болно.
11.30 цагт “Монгол ньюс” мэдээллийн төвд УИХ ын гишүүн Х.Баттулгын өмгөөлөгч цаг үеийн асуудлаар мэдээлэл хийнэ.
11.30 цагт Онцгой байдлын ерөнхий газарт Австри Улсын "Розенбаур Интернейшнл Аг" компаниас Монгол орны эрс тэс уур амьсгалд тохирсон, захиалгаар нийлүүлэгдэж байгаа аврах, гал унтраах ажиллагааны 16 автомашин, дагалдах хэрэгсэл хүлээлгэн өгнө.
12.00 цагт Засгийн газрын XI байр буюу Хөрөнгө оруулалтын газарт "Увс цахилгаан станцын концессын гэрээн"-д гарын үсэг зурна.
12.00 цагт Орчуулагч Ц.Гомбосүрэнгийн орчуулсан дэлхийн сонгодог уран зохиол Достоевскийн “Хөвүүн заяа”, Юрий Трифоновын “Үйлтэй байшин” номын нээлтийн үйл ажиллагаа "Азхур" номын их дэлгүүрт болно.
12.00 цагт Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр Өвөрхангай, Архангай, Өмнөговь, Дорногвь аймагт баригдах цэвэрлэх байгууламж зэрэг бүтээн байгуулалтын төслүүдийн зээлийн санхүүжилтийн баримт бичигт гарын үсэг зурах арга хэмжээ ICC цамхагийн /"Blue Sky" зүүн урд/ 17 давхарт болно.
13.00 цагт Дүнжингарав худалдааны төвд Нийслэлийн БЗД-ийн хөдөлмөрийн хэлтсээс 2015 онд хийсэн ажлын тайлан болон 2016 онд хийх төсөл хөтөлбөрүүдээ танилцуулна.
14.00 цагт Төрийн ордонд Хөдөлмөрийн сайд Г.Баярсайхан, Аж үйлдвэрийн сайд Д.Эрдэнэбат нар Харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурна
16.00 цагт Дэлхийн Өвийн боловсролоор дамжуулан Монголын залуу үеийн өвийн талаархи мэдлэг боловсролыг дээшлүүлэх үүсгэл санаачлагын хүрээнд бүтээгдсэн “Богцон дахь соёлын өв” сургалтын иж бүрдлийн нээлт Монголын Уран Зургийн Галерейд болно.