Сенатч Клобушар Ардчилсан нам доторх сунгаанд өрсөлдөнө
ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨРНЬЮ-ЙОРК.
/ТАСС/. АНУ-ын 2020 оны Ерөнхийлөгчийн сонгуульд Ардчилсан нам доторх сунгаанд өрсөлдөхөөр болсон тухайгаа Миннесота муж улсын Сенатч Клобушар мэдэгджээ.
“Уурхайчны ач
охин, сонин зардаг хүний
охин бөгөөд Миннесота муж улсаас Сенатад сонгогдсон анхны
эмэгтэй болж байсан би өнөөдөр АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуульд нэрээ дэвшүүлж байна” хэмээн
тэрбээр Миннеаполис хотод болсон цуглааны үеэр үг хэлэхдээ мэдэгдсэн байна.
Клобушар 2006
онд Миннесота муж улсаас АНУ-ын Конгрессын дээд танхимд сонгогдсон анхны
эмэгтэй болсон бөгөөд 2017 оны 1 дүгээр
сарын эхээр албан тушаалдаа орсон байна.
АНУ-ын Ерөнхийлөгчийн 2020 оны сонгуульд Ардчилсан нам доторх сунгаанд өрсөлдөхөөр болсон тухайгаа Сенатч Элизабет Уоррен өмнө нь мэдэгдсэн юм.