Оросын эсрэг хориг арга хэмжээг эргэн харах бодолтой байна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
ayanzaya@montsame.gov.mn
2019-02-11 11:59:49

РОМ. /ANSA/. Манай Засгийн газар Оросын эсрэг авсан хориг арга хэмжээнүүдийг эргэн харах бодолтой байна гэж Италийн Шадар сайд бөгөөд Эдийн засгийн  хөгжлийн сайд Луижи Ди Майо мэдэгджээ.   


“Оросын эрх баригчдын эрсэг хориг арга хэмжээ авах нь Италийн бизнес эрхлэгчдэд ихээхэн хохирол учруулж байна. Оросын эсрэг хязгаарлалтын арга хэмжээнүүдийн улмаас компаниуд ихээхэн хэмжээний гарз хохирол амсвал хориг арга хэмжээний бодлогыг эргэн харах хэрэгтэй болно. Бид Италийн ашиг сонирхлыг хамгаалах болно” хэмээн тэрбээр онцлон тэмдэглэжээ.


“Лига” нам болон “Таван од хөдөлгөөн” намын байгуулсан Засгийн газрын гэрээнд Оросын эсрэг авсан эдийн засгийн хориг арга хэмжээг цуцлахын ач холбогдлыг Италийн Засгийн газар онцлон тэмдэглэсэн байна. 

Связанные новости