Н.Мадуро хориг арга хэмжээг цуцлахыг санал болгожээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
ayanzaya@montsame.gov.mn
2019-02-05 22:05:04

КАРАКАС. /ТАСС/. Венесуэлийн ард түмэнд туслахыг хүсвэл хүмүүнлэгийн тусламж илгээхийн оронд хориг арга хэмжээг цуцлахыг Ерөнхийлөгч Николас Мадуро өрнөдийн орнуудад санал болгожээ.


“Өрнөдийн орнууд бидний хэдэн тэрбум ам.долларыг хааж, хожим нь хүмүүнлэгийн тусламж илгээх хүсэлтэй байгаагаа мэдэгдэж байна. Венесуэлд туслах хүсэлтэй байвал хоригоо цуцална уу” хэмээн Н.Мадурогийн хэлснийг Венесуэлийн Гадаад хэргийн яам “Твиттер” хуудсаараа дамжуулан мэдээлжээ.


АНУ-ын Засаг захиргаа өнгөрсөн 1 дүгээр сарын 28-нд Венесуэлийн Төрийн өмчит “PVDSA” компанийн эсрэг хориг арга хэмжээ авсан юм. 

Связанные новости