АНУ-ын тусгай төлөөлөгч Пхеньянд айлчилна
ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨРВАШИНГТОН.
/ТАСС/. БНАСАУ-ын асуудал
эрхэлсэн АНУ-ын Тусгай төлөөлөгч Стивен Бигэн АНУ, БНАСАУ-ын хоёр дахь дээд
хэмжээний уулзалтад бэлтгэх асуудлыг хэлэлцэхээр энэ сарын 6-нд Пхеньянд айлчилна
гэж Төрийн Департамент мэдэгджээ.
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп болон БНАСАУ-ын удирдагч Ким Жөн Ун нарын
хоёр дахь дээд хэмжээний уулзалтад бэлтгэхээр тэрбээр БНАСАУ-ын төлөөлөгч Ким
Хёк Чолтой уулзах аж. Талууд мөн Д.Трамп, Ким Жөн Ун нарын Сингапурт хүрсэн тохиролцоог
хэрэгжүүлэхэд цаашид ахиц дэвшил гаргах асуудлыг хэлэлцэх аж.
Хоёр улсын удирдагчдын хоёр дахь дээд хэмжээний уулзалтад бэлтгэх асуудлаар
АНУ болон БНАСАУ хоёр Солонгосын хилийн бүсэд орших Панмүнжом тосгонд яриа
хэлэлцээ хийнэ гэж “Ёнхап” агентлаг өмнө нь мэдээлсэн байна. Уулзалтын үеэр
талууд Д.Трамп, Ким Жөн Ун нарын хэлэлцэх асуудлыг ярилцана гэж БНСУ-ын улс
төрчид үзэж байгаа юм. Түүнчлэн хоёр улсын удирдагчдын дээд хэмжээний уулзалтын
дүнд гарын үсэг зурах тунхаглалын баримт бичгийг бэлтгэж эхлэхийг үгүйсгэхгүй байна.