Ж.Трюдо, Х.Гуайдо нар утсаар ярьжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
ayanzaya@montsame.gov.mn
2019-02-04 13:11:37

ОТТАВА. /ТАСС/. Канадын Ерөнхий сайд Жастин Трюдо Венесуэлийн сөрөг хүчний удирдагч Хуан Гуайдотой утсаар ярьж, Венесуэлд олон улсын тусламж үзүүлэх асуудлыг хэлэлцжээ. Энэ тухай Канадын Ерөнхий сайдын хэвлэлийн албанаас тараасан мэдэгдэлд дурдсан байна.


Олон улсын хамтын нийгэмлэг одоогийн Ерөнхийлөгч Николас Мадурогийн Засаг захиргааны хууль бус байдлын талаар тодорхой дохио илгээх болон Венесуэлийн үндсэн хуулийг хүндлэхийн ач холбогдлыг удирдагчид хэлэлцсэн байна. Түүнчлэн Венесуэлд чөлөөт, шударга ерөнхийлөгчийн сонгууль явуулахын ач холбогдлыг онцлон тэмдэглэжээ.


Мөн энэ үеэр Венесуэлийн сөрөг хүчний удирдагчид зүрх зоригтой байсанд нь баяр хүргэж, Канадын зүгээс дэмжлэг үзүүлэхээ Канадын Ерөнхий сайд илэрхийлсэн байна.

Связанные новости