Х.Гуайдог дэмжиж буй Латин Америкийн орнуудын төлөөлөгчид уулзана
ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨРОТТАВА. /Reuters/. Венесуэлийн сөрөг хүчний удирдагч Хуан Гуайдог дэмжиж буй Латин Америкийн 14 орны төлөөлөгчид Канадын нийслэл Оттава хотноо даваа гарагт уулзана.
Бразил, Аргентин тэргүүтэй орнуудын төлөөлөгчид Х.Гуайдод туслах арга
замын талаар хэлэлцэх ажээ.
Ерөнхийлөгч
Николас Мадурогийн удирдан жолоодож буй Венесуэл улсад өнгөрсөн сард улс төрийн
хурцадмал байдал газар авч эхэлсэн үед Х.Гуайдо өөрийгөө тус улсын түр Ерөнхийлөгч
хэмээн зарласан билээ.
Өнгөрсөн бямба гарагт
Венесуэлийн Засгийн газрыг эсэргүүцсэн жагсаал цуглаан улс даяар 100 гаруй хэсэгт
өрнөж, 100 мянга гаруй хүн оролцсон байна.
Бразил, Колумби зэрэг орноос хүнсний бүтээгдэхүүн, эм тариа хүлээн авахаар төлөвлөж байгаа тухайгаа Х.Гуайдо нийслэл Каракас
хотод цугласан жагсагчдад хандан мэдэгджээ.