А.Меркель бизнесийн манлайлагчдын хамт Японд айлчилна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
khulan@montsame.gov.mn
2019-02-04 12:07:20

ТОКИО. /NHK/. Даваа гарагт Германы Канцлер Ангела Меркель тус улсын бизнесийн салбарын манлайлагчдын хамт Японд айлчилна.


2016 онд Японд зохион байгуулсан “Их 7”-ийн дээд хэмжээний уулзалтаас хойш тус улсад хийж буй А.Меркелийн анхны айлчлал бөгөөд Германы Канцлерын албыг 2005 онд хашиж эхэлснээс хойш Япон улсад хийж буй тав дахь айлчлал ажээ.


Хоёр хоногийн айлчлалын хүрээнд А.Меркель Японы эзэн хаантай уулзаж, Ерөнхий сайд Шинзо Абэтэй яриа хэлэлцээ хийх юм.


Худалдааны хамгаалалтын бодлого өргөжин тэлэх болсон энэ үед хоёр орны удирдагчид чөлөөт худалдаа зэрэг хамтын ажиллагааг өргөжүүлэн бэхжүүлэх талаар хэлэлцэх төлөвтэй байна. Мөн тэрбээр Германы бизнес эрхлэгчдийн хамт Японы томоохон компаниудаар зочлох ажээ. 

Связанные новости