Трамп пуужин устгах шинэ гэрээ байгуулахыг хүсч байна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
Jargal.d@montsame.mn
2019-02-02 11:20:15

ВАШИНГТОН. /Reuters/. АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Дунд болон ойрын зайн тусгалтай пуужин устгах гэрээг АНУ, ОХУ-аас илүү олон улс орныг оролцуулан шинээр байгуулахыг хүсч буйгаа баасан гарагт мэдэгджээ.


“Хамгийн чухал нь нэг тал нь гэрээг даган мөрдөөгүй явдал юм. Бид даган мөрдсөн, харин нөгөө тал үүргээ биелүүлээгүй. Тэд өөрсдийн үүргийг биелүүлж эхлэх хүртэл бид биелүүлж байгаа цорын ганц нь байх шаардлагагүй” гэж АНУ-ын Ерөнхийлөгч хэлсэн байна.


“Бид нэгэн цэлгэр, сайхан өрөөнд бүгдийг цуглуулж, илүү сайн болох шинэ гэрээ байгуулж чадна гэдэгт итгэж байна. Ийм зүйл болоосой гэдгийг мэдээж би хүсч байна” гэж тэрбээр нэмж хэлжээ.


Үүний зэрэгцээ Трамп “шинэ гэрээнд бусад орныг татан оролцуулах нь чухал болохыг” онцлон дурдсан байна.


Связанные новости