Жагсагчдыг нүүрээ халхлахыг хориглосон хуулийн төсөл баталжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
khulan@montsame.gov.mn
2019-02-01 12:35:54

ПАРИС. /Anadolu/. Францын иргэд жагсаал цуглаанд оролцох үеэрээ нүүрээ халхалсан баг зүүхийг хориглосон хуулийн төслийг тус улсын хууль тогтоогчид пүрэв гарагт баталсан байна.


Баг зүүх эсвэл нүүрээ ямар нэгэн байдлаар халхалсан жагсагчдыг нэг жилийн хорих ялаар шийтгэж, 15 мянган еврогийн /17200 ам.доллар/ торгууль ногдуулахаар болжээ.


Францын Үндэсний Ассамблей мөн олон нийтийн эмх журамд аюул занал учруулж болзошгүй хүмүүсийг жагсаал цуглаанд оролцуулахгүй байх зөвшөөрлийг орон нутгийн удирдагуудад өгсөн байна. Харин уг хоригийг зөрчсөн иргэдэд зургаан сарын хорих ял оноож, 7500 еврогийн торгууль ногдуулах аж.


Ерөнхийлөгч Эмманюэль Макроны нам олонхийн суудал эзэлдэг парламент энэхүү хуулийн төслийг санал нэгтэйгээр баталсан бол иргэний эрх, эрх чөлөөнд халдаж байна хэмээн сөрөг хүчний төлөөлөгчид шүүмжилж байгаа юм. 

Связанные новости