Бразилд далан нурсны улмаас амиа алдсан хүний тоо нэмэгдсээр байна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
khulan@montsame.gov.mn
2019-02-01 12:03:58

БРАЗИЛИА. /Xinhua/. Өнгөрсөн долоо хоногт Бразилын зүүн өмнөд нутгийн Минас-Жирайс мужид “Vale” компанийн уурхайн далан нурсны улмаас амиа алдсан хүний тоо 110 хүрч, 238 хүн сураггүй байгаа тухай тус улсын Иргэний хамгаалалтын газрын төлөөлөгч мэдээлэв.


Иргэний хамгаалалтын газрын мэдээлэлд тэмдэглэснээр, амиа алдсан хүмүүсээс 71 иргэний хэн гэдгийг нь тогтоогоод байгаа ажээ.


Өнгөрсөн долоо хоногийн баасан гарагт Брумадиньо сууринд үйл ажиллагаа явуулдаг төмрийн хүдрийн “Vale” компанийн уурхайд гарсан дээрх осол нь Бразилын түүхэн дэх хамгийн харамсалтай ослуудын нэг болсон юм.


“Уурхайн үйл ажиллагаа зогссон хэдий ч татвараа үргэлжлүүлэн төлж, хохирогчдын гэр бүлийнхэнд 100 мянган реал буюу 36 мянган ам.долларыг олгоно” гэж “Vale” компанийн удирдлагууд мэдэгдсэн байна. Харин ойр дотны нэгнээ алдсан хүмүүсийн хувьд дээрх амлалтыг зохисгүй хэмээн үзэж байгаа ажээ. 

Связанные новости