Венесуэлийн “PDVSA” компаниас газрын тос худалдан авахаа түр зогсоожээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
ayanzaya@montsame.gov.mn
2019-02-01 11:02:20

ЛОНДОН. /Reuters/. Венесуэлийн төрийн өмчит газрын тос, хийн “PDVSA” компанийн эсрэг АНУ хориг арга хэмжээ авснаас хойш Европын түншүүд тус компаниас газрын тос худалдан авах үйл ажиллагаагаа түр зогсоожээ.


Европын Холбооны /ЕХ/ зүгээс “PDVSA” компанийн эсрэг хориг арга хэмжээ авч болзошгүй байгаа энэ үед тус шийдвэрийг гаргасан байна.


“Хязгаарлалтын арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлэх боломжтой хэдий ч тэдгээр хориг арга хэмжээ нь ардчилсан дэглэмийг нурааж, хүчирхийлэл үйлдэж буй тодорхой хүмүүсийн эсрэг чиглэсэн байх болно” хэмээн Европын Холбооны дээд төлөөлөгч Федерика Могерини өнгөрсөн пүрэв гарагт мэдэгдсэн байна.  “PDVSA” компанийн Европ дахь гол худалдан авагчид нь Шведийн “Nynas AB”, Испанийн “Repsol” компани болон үндэстэн дамнасан хөрөнгийн биржийн "Trafigura", "Vitol" компани юм.


АНУ-ын Засаг захиргаа “PDVSA” компанийн эсрэг өнгөрсөн 1 дүгээр сарын 28-нд хориг арга хэмжээ авсан билээ. 

Связанные новости