Хүйтний эрч чангарсны улмаас АНУ-д хэд хэдэн хүн амиа алджээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
АНУ-ын Үндэсний цаг уурын албаны мэдээлснээр, өнгөрсөн лхагва гарагт Миннесота муж улсын Миннеаполис хотод агаарын температур -33 хэм байсан бөгөөд салхитай үед -47,2 хэмд хүрч байсан аж. Түүнчлэн Чикаго хотод - 30,6 салхитай үед -45,6 хэм байсан бол Милуоки хотод -28,9 салхитай үед -43,9 хэмд хүрсэн байна.
Зайлшгүй шаардлагагүй бол 10-15
минутаас илүү хугацаанд гадагш гарахгүй байхыг Иллинойс мужийн амбан захирагч Жей Роберт Притцкер оршин суугчдад зөвлөжээ.