Мексикт шатахуун дамжуулах хоолой дахин дэлбэрчээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМЭнэ хэрэг Тлашиака хотод өнгөрсөн даваа гарагийн орой болжээ. Дэлбэрэлт
болсон газар цэргийнхэн, цагдаа нар
болон иргэний хамгаалалтын албаныхан, Мексикийн төрийн өмчит “Pemex” компанийн төлөөлөгчид ажиллаж байгаа аж.
Мексикийн Батлан хамгаалахын яам энэ сарын 7-27-ны хугацаанд төрийн өмчит
газрын тосны “Pemex” компанийн шатахуун дамжуулах хоолойг хууль бусаар
цоолсон 1,7 мянга орчим хэргийг олж илрүүлсэн тухай өмнө нь мэдэгдсэн байна.
Идальго мужид энэ сарын 18-нд шатахуун дамжуулах хоолойноос олон зуун хүн
шатахуун хулгайлж байх үед дэлбэрэлт үүссэний улмаас 115 хүн амь үрэгдсэн юм.