ОХУ, Ираны Гадаад хэргийн сайд нар утсаар ярьжээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨРТЕГЕРАН. /Anadolu/. Даваа гарагт ОХУ-ын
Гадаад хэргийн сайд Сергей Лавров болон Ираны Гадаад хэргийн сайд Мухаммед Жавад
Зариф нар Венесуэлийн хямралын талаар утсаар хэлэлцсэн байна.
“Венесуэлд энх тайвныг баталгаажуулж, нийгэм, эдийн засгийн тулгамдсан асуудлуудыг аль болох ойрын хугацаанд шийдвэрлэх үүднээс тус улсын нөлөө бүхий улс төрийн хүчнүүдийн харилцан ойлголцлыг бэхжүүлэх чиглэлд хамтран ажиллахад бэлэн байгаагаа талууд илэрхийлсэн” гэж ОХУ-ын Гадаад хэргийн яамны мэдэгдэлд тэмдэглэсэн байжээ.
Венесуэлийн сөрөг хүчний гишүүд олонх болсон Үндэсний Ассамблейн тэргүүн Хуан Гуайдо өөрийгөө тус улсын түр Ерөнхийлөгч хэмээн өнгөрсөн долоо хоногт зарласан билээ. Энэхүү явдлын дараахан АНУ-ын төрийн тэргүүн Дональд Трамп Х.Гуайдог Венесуэлийн Ерөнхийлөгч хэмээн хүлээн зөвшөөрсөн юм.
Харин Аргентин, Канад, Чили, Колумби, Коста Рика, Эквадор, Гватемал,
Панама, Парагвай, Боливи, Мексик зэрэг улс Николос Мадурог үргэлжлүүлэн
дэмжихээ илэрхийлсэн байна.
Мөн Х.Гуайдог дэмжихийг уриалж буй АНУ-ын эсрэг байр суурьтай байгаагаа ОХУ болон БНХАУ илэрхийлээд, Венесуэлийн дотоод хэрэгт хөндлөнгөөс оролцож буйг зэмлэн буруушаасан билээ.