Башар Асадын гэргийд хийсэн хагалгаа амжилттай болжээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМДАМАСК. /РИА
Новости/. Сирийн Ерөнхийлөгч Башар аль-Асадын гэргий Асма аль-Асадад
хийсэн хагалгаа амжилттай болсон тухай “Риа Новости” агентлаг мэдээлжээ. Өдгөө
43 настай Асма аль-Асадад хөхний хорт хавдар илэрч, эхний үе
шатандаа байгаа тухай өмнө нь мэдээлж байсан юм.
“Хөхний хорт хавдрын хагалгаа
амжилттай болсон. Хатагтай Асма Асадад хийж буй хорт хавдрын эмчилгээ үргэлжилж
байна” хэмээн Сирийн төрийн тэргүүний хэвлэлийн алба мэдэгдсэн байна.
Сирийн
тэргүүн хатагтай Асма аль-Асад нь Их Британийн Лондон хотод эмчийн гэр бүлд
төржээ. Түүний нөхөр, Сирийн төрийн тэргүүн Башар аль-Асад мөн эмч мэргэжилтэй
юм. Харин Асма аль-Асад Лондоны их
сургуулийн Компьютер технологи болон францын утга зохиолын ангийг онц дүнтэй
төгсч байжээ.