Эрсдлийн менежмент харицсан төлөөлөгч ажиллаж байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВСУвс аймгийн зарим сумдад хаваржилт хүндэрч, зудын байдалтай байгаатай холбогдуулан Олон Улсын Улаан загалмайн байгууллагын эрсдлийн менежмент хариуцсан төлөөлөгч Бактиар Мамбетов болон МУЗН-ийн Олон улсын Улаан загалмайн байгууллагын ажилтан Д.Энхжин нар Увсад ажиллаж байна.
Тэднийг аймгийн ИТХ-ын дарга Ч.Чимэд хүлээн авч уулзан зудын гамшгийг бууруулах чиглэлээр олон улсын Улаан загалмайн байгууллагаас үзүүлсэн тусламжийн үр дүн, зудын гамшгийн үр дүнд бий болсон эрсдлийг арилгах талаар харилцан санал бодлоо солилцлоо.
Төлөөлөгчид цас зудтай байгаа зарим сумдад биеэр очиж ажиллах аж.
Увс аймаг Б.Батхүү