ӨНӨӨДӨР: Мэдээллийн технологийн 500 ажлын байр зарлах талаар мэдээлэл хийнэ

ЛАВЛАГАА
ariunbold@montsame.gov.mn
2019-01-28 08:29:47

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Нэгдүгээр сарын 28-нд болох үйл явдлын тойм:

Төрийн ордонд УИХ дахь намын бүлгүүд хуралдана.

09.00 цагт БХИС-ийн Спорт зааланд Монголын Зэвсэгт хүчний спортын наадмын нээлт болно. Утас: 99060084 89009084

10.00 цагт Засгийн газрын XI байранд “Төрийн удирдлагын төлөвлөгөөний ач холбогдол” хэлэлцүүлэг болно. Утас: 94913888

11.00 цагт Хангарди ордонд НИТХ-ын ээлжит XXI хуралдаан болно. Утас: 70119921, 99268461

11.00 цагт “Туушин” зочид буудалд ХНХЯ, ХБНГУ-ын Элчин сайдын яам, Азийн хөгжлийн банк хамтран хэрэгжүүлэх "Ур чадварыг бэхжүүлэх нь” төслийн нээлт болно. Утас: 91915340

11.00 цагт Нийслэлийн хэвлэл, мэдээллийн төвд Нийслэлийн Залуучуудын хөгжлийн газраас мэдээллийн технологийн 500 ажлын байр зарлах байгаа талаар мэдээлэл хийнэ. Утас: 89017101

11.00 цагт МУБИС-ийн Математик, байгалийн ухааны сургуулийн Номын сангийн өргөтгөлийн нээлт болно. Утас: 88102915

11.30 цагт Төрийн ордонд УИХ-ын гишүүн Ж.Батзандан, Л.Болд, Л.Оюун-Эрдэнэ, Т.Аюурсайхан, Х.Нямбаатар нар цаг үеийн асуудлаар мэдээлэл хийнэ.

12.00 цагт Барилгын хөгжлийн төвийн Сургалт, судалгаа мэдээллийн хэлтсийн үйл ажиллагаанд Чанарын менежментийн тогтолцооны ISO 9001:2015 стандартын гэрчилгээ гардуулах ёслол Стандарт хэмжил зүйн газарт болно. Утас:98119404

Связанные новости