“Nissan” болон “Renault” компанийн хамтын ажиллагааны талаар хэлэлцжээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГТОКИО. /NHK/.
Японы Ерөнхий сайд Шинзо Абэ болон
Францын Ерөнхийлөгч Эмманюэль Макрон нар “Nissan” болон “Renault” компанийн цаашдын хамтын ажиллагааны талаар
санал бодлоо солилцжээ.
Баасан гарагийн
орой Францын Засгийн газрын хүсэлтээр Ш.Абэ, Э.Макрон нар утсаар ярьсан байна. Хоёр
орны удирдагчид цаашид хамтын ажиллагаагаа улам нягт болгох талаар тохиролцсон
байна.
“Renault” компанийн тэргүүн болон гүйцэтгэх
захирлын албанаас огцрох Карлос Гоны хүсэлтийг компанийн удирдах зөвлөл хүлээн
авч, түүний халааг авах хүмүүсийг томилсны дараа тэдний яриа хэлэлцээ өрнөсөн
юм.
Ш.Абэ хэлэхдээ, “Nissan” болон “Renault” компанийн харилцаа бол Япон-Францын аж
үйлдвэрийн салбарын хамтын ажиллагааны бэлгэ тэмдэг юм гэжээ.
Мөн тэрбээр, ирэх
зургадугаар сард Японы Осака хотноо зохион байгуулах “Их 20”-ийн дээд хэмжээний
уулзалтыг амжилттай болгохын тулд чөлөөт худалдаа, инновацийн асуудалд гол
анхаарлаа хандуулах болно гэж хэлсэн байна.