Малайзын шинэ хаанаар Султан Абдуллаг сонгожээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨРКУАЛА-ЛУМПУР. /Xinhua/. Малайзын Эрх
баригчдын зөвлөл 16 дугаар хаанаар Султан Абдулла Султан Ахмад Шахыг сонгосон байна.
Энэ тухай мэдээллийн “Bernama” агентлаг мэдээлэв.
Эрх баригчдын тамгыг хадгалагч Сайед Даниал Сайед Ахмадын мэдэгдэлд
тэмдэглэснээр, Малайзын хаан буюу “Ян ди-Пертуан Агонг”-аар сонгогдсон
Абдулла нэгдүгээр сарын 31-нд тангараг өргөж, энэ сарын эхээр хаан ширээнээсээ
татгалзсан Султан V Мухаммадын халааг авах ажээ.
Эдүгээ 59 настай
Абдулла нь Паханг мужийн Султаны суудлыг залгамжлаад удаагүй байсан юм. Тэрбээр
спортын үйл ажиллагаанд идэвхтэй оролцогч бөгөөд “АСЕАН”-ы хөл бөмбөгийн
холбоо /AFF/ болон Олон улсын хөл бөмбөгийн холбооны /FIFA/ зөвлөлийн гишүүн юм байна.
Үндсэн хуульт хаант засаглалтай Малайзын хааныг таван жил тутамд мужуудын удирдагчид болох угсаа
залгамжлагч есөн султанаас сонгодог ажээ.