Монгол Улсын уул уурхайн салбарын чадавхийг бэхжүүлэх төсөл хаалтаа хийв

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
ariunbold@montsame.gov.mn
2016-03-14 16:00:16

"Монгол Улсын уул уурхай, дэд бүтцийг хөгжүүлэх, санхүүжилтэд тавих шаардлагын тухай мастер төлөвлөгөө боловсруулах” төслийн тайлангийн хурал энэ сарын 10-нд болов.

БНСУ-ын хөрөнгө оруулалтаар 2013 оны 10 дугаар сараас хэрэгжиж эхэлсэн уг төслийн хүрээнд уул уурхайн дэд бүтцийг хөгжүүлэх чиглэлээр судалгаа хийж, судалгааны үр дүнг хэлэлцэх семинар зохион байгуулж, Монгол Улсын уул уурхайн салбрын чадавхийг бэхжүүлэх чиглэлд төвлөрөн ажиллажээ.

Уг төслийг хэрэгжүүлэх хүсэлтийг Монгол Улсын Засгийн газраас БНСУ-ын Засгийн газарт  албан ёсоор хүргүүлсэн бөгөөд Солонгосын Олон Улсын Хамтын Ажиллагааны Байгууллага (KOЙКА) санхүүжүүлжээ.

Төслийн хүрээнд хэрэгжих судалгааны үндсэн чиглэлийг ГХЯ хариуцан ажилласан бөгөөд КОЙКА төслийн үйл явцыг хянах ажлыг гүйцэтгэсэн байна. Уг төслийг Хюндай эдийн засгийн судалгааны хүрээлэн (HRI), Солонгосын тээврийн хүрээлэн (KOTI), Солонгосын эрдэс баялгийн корпораци (KORES) болон Сүүсонг инжиниринг ХХК (Soosung)-ээс бүрдсэн Солонгосын консорциум Монголын Ази Номхон Далайн Судалгааны Хүрээлэнтэй (API) хамтран хэрэгжүүлсэн болно.

Связанные новости