БНХАУ-д “Bing” хайлтын системийг хаажээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
yesukheitumur@montsame.gov.mn
2019-01-25 11:55:06
Yesukheitumur Tumurbaatar

БЭЭЖИН. /Bloomberg/. “Microsoft” компанийн "Bing хайлтын системийг БНХАУ-д хаажээ. Ингэснээр тус компани  дэлхийн хамгийн олон цахим сүлжээ ашигладаг хүн амтай орны зах зээлээ алдаж байгаа юм.  


Өнгөрсөн лхагва гарагаас эхлэн БНХАУ-ын цахим үйлчлүүлэгчид “Bing” хайлтын системд хандах боломжгүй болжээ.


Тус цахим хуудсанд хандах эрхийг хаасан нь АНУ болон БНХАУ-ын худалдааны маргаантай холбоотой гэж ойрын эх сурвалж мэдэгдсэнийг “Financial Times” сонинд мэдээлжээ. БНХАУ-аас “Bing” хайлтын систем рүү нэвтрэх боломжгүй болсныг “Microsoft” корпораци ч мөн нотолж, үүнтэй холбогдуулан хэрэгжүүлэх дараагийн арга хэмжээг тодорхойлохоор ажиллаж байгаагаа мэдэгджээ.


Өмнө нь 2010 онд БНХАУ-д “Google.com” цахим хуудсыг хааж байсан билээ. Энэ нь хэрэглэгчдийн хайлтын илэрцийг хязгаарлах асуудлаар “Google” болон БНХАУ-ын Засгийн газар зөвшилцөлд хүрч чадаагүйтэй холбоотой юм.

 

Связанные новости