Хилээр онцгой албан татварын хуурамч тэмдэгт нэвтрүүлэхийг завджээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
munkhbaatar@montsame.gov.mn
2019-01-22 17:26:48
@s_munkhbaatar

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Гаалийн зөрчилтэй тэмцэх, хэрэг бүртгэх албаны байцаагчид Замын-Үүдийн хилээр зуун мянга гаруй хуурамч онцгой албан татварын тэмдэгт нэвтрүүлэхийг завдсан хэргийг илрүүлжээ.

Тодруулбал, энэ сарын 19-ний өдөр БНХАУ-ын хилээр орж ирсэн УАЗ-469 автомашиныг шалгахад дээрх тэмдэгтүүд гарсан байна. Гаалийн байцаагчид Монгол Улсын иргэн Б-гээс хураасан дээрх хууль бус барааг гэмт хэргийн шинжтэй гэж үзэн, харьяалал тогтоолгон шалгуулахаар Замын-Үүдийн сум дундын прокурорын газарт шилжүүлжээ. 


Связанные новости