Таван давхар байрны дээврээс хоёр хүн унасан хэргийг шалгаж байна
МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬУлаанбаатар /МОНЦАМЭ/. Хан-Уул дүүргийн хоёрдугаар хорооны 18 дугаар байрны дээврээс эрэгтэй, эмэгтэй хоёр хүн унаж, амиа алдсан хэрэг өнөөдөр гарлаа.
Энэ хэргийн талаар ЦЕГ-ын Хэвлэл, мэдээллийн төвийн мэргэжилтэн, ахмад М.Мөнхшүрээс тодруулахад, "Цагдаагийн байгууллагын 102 утсанд өнөөдөр өглөөний 09.30 цагт, байшингийн дээврээс эрэгтэй, эмэгтэй хүн унасан тухай дуудлага ирсэн. Мэдээллийн дагуу цагдаагийн байгууллага, түргэн тусламж очиход, таван давхар байрны дээврээс унасан хоёр хүний эмэгтэй нь газар дээрээ нас барсан байсан. Эрэгтэйг нь Гэмтэл, согог судлалын үндэсний төвд түргэн тусламжийн машинаар хүргэж, шаардлагатай тусламж үзүүлсэн ч бэртлээ дийлэлгүй нас барсан. Эл хэргийн шалтгааныг тогтоохоор Хан-Уул дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэс мөрдөн шалгаж байна" гэлээ.