Каракаст жагсагчид болон цагдаа нар мөргөлдөв

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
Jargal.d@montsame.mn
2019-01-22 11:49:34

КАРАКАС. /АР/. Венесуэлийн нийслэл Каракас хотын Меседорес дүүрэгт даваа гарагт тус улсын Засгийн газрыг эсэргүүцэн зохион байгуулсан жагсаал цуглааны үеэр жагсагчид болон цагдаа нарын хооронд мөргөлдөөн гарсан тухай "Le National" сонин мэдээлжээ.


Тус сонинд мэдээлснээр, хууль сахиулах байгууллагын ажилтнууд жагсагчдыг тараахын тулд нулимс асгаруулагч хий болон өөр тусгай хэрэгслүүдийг хэрэглэсэн байна. Энэ үеэр цагдаагийн доод тал нь нэг ажилтан гэмтжээ. Харин жагсагчдаас гэмтэж бэртсэн хүн байхгүй байна. Каракаст даваа гарагийн өглөө хэсэг бүлэг цэрэг бослого гаргахыг оролдсоны дараа эсэргүүцлийн ажиллагаа болжээ.


Сүүлийн жилүүдэд Венесуэл нийгэм-эдийн засгийн хурц хямралтай тулгараад байгаа юм. Хүнд нөхцөл байдлын улмаас тус улсын олон иргэн эх орноо орхин дүрвэжээ. НҮБ-ын мэдээллээр, Венесуэлийн 3 сая гаруй иргэн  Колумб, Эквадор, Перу болон Бразил улс руу гарсан байна.


Связанные новости