АНУ-ын “Donald Cook” хөлөг онгоц Гүржид ирэв

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
ayanzaya@montsame.gov.mn
2019-01-21 16:44:36

 ТБИЛИСИ. /ТАСС/. АНУ-ын Тэнгисийн цэргийн хүчний “Donald Cook” хөлөг онгоц өнөөдөр Гүржийн Батуми хотод иржээ. Энэ тухай “Imedi” телевиз мэдээлсэн байна.


“Энэхүү аялал нь сүүлийн жилүүдэд АНУ-ын Тэнгисийн цэргийн хүчний “Donald Cook” хөлөг онгоцны Гүржид хийсэн хоёр дахь аялал болж байна. Энэ аялал нь хоёр улсын тэнгисийн аюулгүй, тогтвортой байдлыг хангах хүрээнд өрнүүлэх хамтын ажиллагааг дэмжих зорилготой юм. Аяллын хүрээнд хөлөг онгоцны багийн гишүүд Гүржийн Дотоод хэргийн яамны Хилийн цагдаагийн эргийн хамгаалалтын газрын ажилтнуудтай сургуулилт хийнэ” гэж АНУ-аас Гүржид суугаа Элчин сайдын яамны мэдэгдэлд дурдсан байна. 

Связанные новости