Батлан даалтаар суллагдвал Японоос явахгүй гэдгээ мэдэгджээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМТОКИО. /Reuters/. Батлан даалтаар суллагдах хүсэлтийг нь хангавал Японоос
явахгүй бөгөөд тавьсан бүх нөхцөлийг биелүүлнэ гэдгээ “Renault
- Nissan – Mitsubishi” нэгдлийн
тэргүүн асан Карлос Гон мэдэгджээ. Түүнийг ашиг орлогоо нуун дарагдуулсан
хэрэгт буруутгасан юм.
Түүнчлэн бугуйвчны тусламжтай үйл хөдлөлийг нь хянахыг К.Гон санал болгож,
бүх паспортоо өгөхийг зөвшөөрсөн байна. Шүүхээр батлан даалтаар суллагдах тухай түүний өмнөх
хүсэлт нь цуцлагдсаны дараа К.Гон илүү их хэмжээний барьцаа олгоход бэлэн
байна гэж “Ройтерс” агентлаг мэдээлжээ. Түүнчлэн өөрийг нь хянан харгалзах хамгаалалтын
газрын ажилтнуудын төлбөрийг төлөх болно гэдгээ мэдэгдсэн байна.