Хийн асуудлаар Орос, Украин болон ЕХ уулзалт хийнэ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
ayanzaya@montsame.gov.mn
2019-01-21 14:50:40

МОСКВА. /ТАСС/. Украины эрх баригчидтай байгуулсан 10 жилийн хугацаатай гэрээний үйлчлэл дуусахад буюу энэ оны 12 дугаар сарын 31-нээс хойш Оросын хийг Украины нутаг дэвсгэрээр дайруулан Европын Холбооны /ЕХ/ улсууд руу нийлүүлэх болон дамжуулах тухай сайд нарын гурван талт яриа хэлэлцээг Орос, Украин болон ЕХ хийнэ.


Энэ тухай Европын комиссын эрчим хүчний асуудал эрхэлсэн холбооны орлогч дарга Марош Шефчовид мэдэгджээ. Талуудын өмнөх яриа хэлэлцээнүүдийн үр дүн дээр тулгуурлан энэхүү уулзалтыг хийнэ хэмээн тэрбээр хэлсэн байна.  


Европын Комиссыг төлөөлж энэ уулзалтад Шефчовид оролцох бол Оросын талаас тус улсын Эрчим хүчний сайд Александр Новак оролцох аж. Харин Украины төлөөлөгчдийг тус улсын Гадаад хэргийн сайд Павел Климкин тэргүүлэх юм байна. 

Связанные новости