Төрийн албан хаагчдад нөхөн төлбөр олгох тухай хуульд гарын үсэг зуржээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨРВАШИНГТОН.
/ТАСС/. Засгийн газар үйл
ажиллагаагаа түр зогсоосонтой холбоотойгоор цалингаа аваагүй байгаа төрийн
албан хаагчдад нөхөн төлбөр олгох тухай хуульд АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп
гарын үсэг зуржээ. Энэ тухай Цагаан ордны хэвлэлийн алба мэдээлсэн байна.
Баримт бичигт нөхөн олговрын хэмжээг дурдаагүй бөгөөд зөвхөн Засгийн газрын
түр зогсолтын улмаас хохирсон төрийн албан хаагчдад нөхөн олговор олгох
шаардлагатай болохыг дурджээ.
Төсөв батлагдаагүйн улмаас АНУ Засгийн газрын үйл ажиллагаагаа өнгөрсөн 12
дугаар сарын 22-ноос хэсэгчлэн зогсоосон юм. 9 яамны нийт 800 мянган ажилтнаас 380
мянга нь цалингүй чөлөө авсан байна. Харин үлдсэн ажилтнууд Засгийн газрын үйл ажиллагааг хэсэгчлэн зогсоосноос хойш 26 дахь өдөртөө
цалингүй ажиллаж байгаа аж.