Гэрээний асуудлаар дахин уулзалт хийхийг АНУ-д санал болгожээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨРМОСКВА. /АиФ/. Дунд болон ойрын зайн тусгалтай пуужингуудыг устгах тухай гэрээг хэлэлцэх зорилгоор дахин уулзалт хийхийг ОХУ-ын тал АНУ-д санал
болгожээ. Энэ тухай ОХУ-ын Гадаад хэргийн дэд сайд Сергей Рябков мэдэгдсэн байна.
ОХУ-ын талын санал болгосон уулзалтад Америк оролцоход бэлэн байгаа эсэх нь
тодорхойгүй байгаа аж. Дунд болон ойрын зайн тусгалтай пуужингуудыг устгах
тухай гэрээний асуудлаар ОХУ болон АНУ-ын төлөөлөгчид өчигдөр Женев хотод яриа
хэлэлцээ хийсэн юм.
АНУ-ын шаардлага тодорхойгүй байгаа бөгөөд байр сууриа нэгдмэл байлгах
боломжийг олгохгүй байгаад манай тал сэтгэл дундуур байна гэж ОХУ-ын
Гадаад хэргийн яамны төлөөлөгч мэдэгдсэн байна.