БНАСАУ-ын төлөөлөгч Вашингтон хотноо хүрэлцэн очжээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨРВАШИНГТОН.
/Yonhap/. БНАСАУ-ын Хөдөлмөрийн намын Төв хорооны дэд дарга Ким Ён Чоль АНУ-БНАСАУ-ын
төрийн тэргүүн нарын хоёр дахь удаагийн дээд хэмжээний уулзалтын тухай АНУ-ын
Төрийн нарийн бичгийн дарга Майк Помпеотой яриа хэлэлцээ хийхээр өчигдөр
Вашингтон хотноо очжээ.
БНАСАУ-ын асуудал
эрхэлсэн Цагаан ордны тусгай төлөөлөгч Стивен Бигун нисэх онгоцны буудал дээр
БНАСАУ-ын төлөөлөгчийг угтан авах үеэр сэтгүүлчдэд ярилцлага өгөхөөс
татгалзсан байна.
АНУ-ын
Ерөнхийлөгч Д.Трамп болон БНАСАУ-ын удирдагч Ким Жөн Ун нарын хоёр дахь удаагийн
уулзалтын талаарх асуудлыг эцэслэн шийдвэрлэхээр Ким Ён Чоль өнөөдөр Майк
Помпеотой яриа хэлэлцээгээ эхлүүлэх төлөвтэй байна.
Мөн тэрбээр
Д.Трампт бараалхаж, Ким Жөн Уны захидлыг уламжлах юм.