Х.Вайшнтейныг дахин өмгөөлөхийг хүсэхгүй байна гэж мэдээлжээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМНЬЮ-ЙОРК. /ТАСС/. Холливүүдийн нэрт продюсор Харви Вайнштейныг дахин өмгөөлөхийг хүсэхгүй байгаагаа түүний өмгөөлөгч Бенжамин Брафман мэдэгдсэн гэж телевизийн “NBC” суваг мэдээлсэн байна. Х.Вайнштейныг бэлгийн дарамт учруулсан, хүчирхийлэл үйлдсэн хэрэгт буруутгаж байгаа билээ.
Тус телевизийн мэдээлснээр, Х.Вайнштейны өмгөөлөгч Бенжамин Брафман энэ хэргээс
өөрөө татгалзахыг хүсч байгаа аж. Б.Брафман энэ талаараа мэдэгдээгүй байгаа
бөгөөд шаардлагатай баримт бичгүүдээ бүрдүүлэн шүүхэд өгөөгүй байна. Х.Вайнштейны хэргийг Нью-Йоркийн Холбооны шүүхэд хэлэлцэж байгаа юм.
“NBC” телевизийн мэдээлснээр, сүүлийн үед Х.Вайнштейн, Б.Брафман нарын хооронд санал зөрөлдөөн үүсжээ. Ямар учраас санал зөрөлдөөн үүссэн нь тодорхойгүй байна. Б.Брафман хэргээс татгалзаж байгаа нь Х.Вайнштейны хэргийг хянан үзэх хугацаанд нөлөөлж магадгүй юм.
Холливудын нэрт
продюсер Х.Вайнштейн 30 жилийн турш өөрийн хамтран ажилладаг байсан
хүмүүстээ бэлгийн дарамт үзүүлж байсан тухай нийтлэлийг 2017 оны 10 дугаар сард “Нью Йорк Таймс” сонин олон
нийтэд дэлгэснээс хойш 80 гаруй эмэгтэй, тэдний дотор алдарт жүжигчин Анжелина
Жоли, Гвинет Пэлтроу, Эшли Жудд нар түүний бэлгийн дарамтанд өртөж байснаа
мэдэгдсэн билээ. Харин Х.Вайнштейн үүнийг үгүйсгэж, харилцан зөвшөөрөлцсөний
үндсэн дээр бэлгийн харилцаанд ордог байсан хэмээн мэдэгдээд байсан юм.