Зимбабвечүүд шатахууны үнийн нэмэгдлийг эсэргүүцэн жагсжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
khulan@montsame.gov.mn
2019-01-15 11:57:27

ХАРАРЕ. /BBC/. Шатахууны үнийг хоёр дахин нэмэгдүүлэх тухай Зимбабве улсын Засгийн газрын шийдвэрийг эсэргүүцэгчдийн жагсаал цуглааны үеэр хэд хэдэн хүн амиа алдсан байна.


Томоохон хотууд болох нийслэл Хараре болон Булавайо хотын гудамжинд өрнөсөн жагсаалын үеэр цагдаагийн газрын ажилтнууд олон зуун хүнийг баривчлан саатуулжээ. Жагсагчид авто зам болон автобусны чиглэлийг хаахын тулд дугуйнууд шатаасан байна. Энэ тухай тус улсын олон нийтийн мэдээллийн хэрэгслүүд мэдээлэв.


Зимбабве улсын Ерөнхийлөгч Эммерсон Мнангагвагийн мэдэгдсэнээр, шатахууны үнийг нэмэгдүүлсэн нь шатахууны хэрэглээ өсч, хууль бус худалдаа газар авсны улмаас үүссэн шатахууны хомсдолыг зохицуулах зорилготой аж.


Аюулгүй байдлын сайд Оуэн Нкуб жагсаалын үеэр хүмүүсийн амь нас эрсэдсэн талаар албан ёсоор мэдээлсэн боловч хэдэн хүн амиа алдсан талаар дэлгэрэнгүй мэдээллийг өгөөгүй байна. Мөн тэрбээр, эмх замбараагүй байдал үүссэнд сөрөг хүчнийхнийг буруутгаад, мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байна гэж хэлжээ. 

Связанные новости