БНХАУ-д нүүрсний уурхайн ослоор 21 хүн амиа алджээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
yesukheitumur@montsame.gov.mn
2019-01-15 10:01:50
Yesukheitumur Tumurbaatar

БЭЭЖИН. /NHK/. Өнгөрсөн бямба гарагт БНХАУ-ын Шэньси мужийн нүүрсний уурхайн хонгил нурж 21 уурхайчин амиа алджээ.

 

Ослын үед тус уурхайд 87 уурхайчин ажиллаж байсны 66-г нь аварсан байна. Албаны хүмүүс ослын шалтгааныг тогтоохоор ажиллаж байгаа аж.

 

БНХАУ-ын нүүрсний уурхайнууд нь хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангах тал дээр хамгийн асуудалтайд тооцоогддог билээ.

 

Албаныхны мэдээслнээр, 2017 онд 400 гаруй уурхайчин уурхайн ослоор амиа алджээ.

Связанные новости