"Хезболлах" бүлэглэлийн зургаа дахь хонгилыг илрүүлжээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨРТЕЛЬ-АВИВ. /AP/. Ливаны шиит шашинтнуудын "Хезболлах" бүлэглэлийн дахин нэг хонгилыг илрүүлсэн тухай Израилийн цэргийнхэн ням гарагт мэдээлжээ. Холбогдох мэдэгдлийг Израилийн Батлан хамгаалах хүчний хэвлэлийн алба нийтэлсэн байна.
“Ливаны Рамие тосгоноос Израилийн нутаг дэвсгэр рүү ухсан зургаа дахь хонгилыг Батлан хамгаалах хүчний цэргүүд бямба гарагт илрүүллээ. Хорлон сүйтгэх ажиллагаа явуулах зорилгоор ухсан уг хонгилыг удахгүй устгана” гэж мэдээлэлд дурдсан байна. Израилийн цэргийнхэн хонгил илрүүлсэн тухайгаа орон нутгийн эрх баригчдад болон Ливан дахь НҮБ-ын Түр хүчинд мэдэгджээ.
Энэ хонгилыг устгаснаар "Хезболлах" бүлэглэлийн газар доогуурх гарцыг илрүүлж, устгах “Умардын бамбай” ажиллагаа дуусгавар болно гэдгийг цэргийнхэн мөн онцлон тэмдэглэсэн байна.
Израилийн цэргүүд дээрх ажиллагааг 2018 оны 12 дугаар сарын 4-нд эхлүүлсэн юм. "Хезболлах" бүлэглэлийн таван хонгилыг илрүүлж, устгасан тухай тус улсын арми өмнө нь мэдээлжээ.