“Volkswagen” компанийн ирээдүй БНХАУ-ын зах зээлээс хамаарна гэж мэдэгджээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГБЕРЛИН. /Xinhua/. Германы автомашин
үйлдвэрлэгч “Volkswagen” компанийн
ирээдүй БНХАУ-ын зах зээлээс хамаарна гэж тус компанийн гүйцэтгэх захирал Герберт
Дисс даваа гарагт мэдэгдэв.
“Вольфсбург хотод төвтэй “Volkswagen” компани цаашид БНХАУ
дахь бизнесийн үйл ажиллагаагаа өргөжүүлэхээр төлөвлөж байна” гэж Германы
мэдээллийн “DPA” агентлаг мэдээлжээ.
Сүүлийн хэдэн жилийн хугацаанд олон улсын автомашин үйлдвэрлэгчид өөрсдийн
технологио БНХАУ-аас гадна байлгахыг хичээдэг байсан бол өнөө үед хамгийн
дэвшилтэт, шинэ технологи Хятадын зах зээлд байна гэж “Volkswagen” компанийн мэдэгдэлд
тэмдэглэсэн байна.
Европ тивийн автомашин үйлдвэрлэгчдийн томоохон төлөөлөгчдийн нэг “Volkswagen” компани нь дэлхий даяар
120 гаруй үйлдвэртэй юм. 2017 онд тус компанийн борлуулалтын хэмжээ 11 орчим
саяд хүрсний 4.18 саяыг БНХАУ-ын хэрэглэгчид худалдан авсан байна.
2018 оны эцсээр “Volkswagen” компани БНХАУ-ын зах зээлд олон тэрбум еврогийн хөрөнгө оруулалт хийхээр төлөвлөж байгаа тухайгаа олон нийтэд зарласан юм.