АНУ-ын ТЦХ-ний хөлөг онгоц маргаантай арлуудын хажуугаар өнгөрчээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨРМОСКВА. /РИА
Новости/. АНУ-ын Тэнгисийн цэргийн хүчний хөлөг онгоц Өмнөд
Хятадын тэнгис дэх маргаантай Параселийн арлуудтай дахин тун ойрхон зөрж өнгөрсөн
тухай “Wall Street Journal” сонин мэдээлжээ.
"Навигацийн эрх
чөлөөг хангах ажиллагааны хүрээнд АНУ-ын Тэнгисийн цэргийн хүчний эскадрын мина
зөөгч “McCampbell” хөлөг онгоц маргаантай арлуудаас 12 милийн зайд явж
өнгөрлөө" хэмээн Номхон далайн флотын хэвлэлийн нарийн бичгийн дарга Рейчел
Макмарр мэдэгдсэн байна. Түүний
ярьснаар, энэхүү ажиллагаа нь тодорхой нэг улсын эсрэг чиглэгдээгүй бөгөөд улс
төрийн агуулгагүй гэжээ.
Үүнтэй
холбоотойгоор Хятад улс АНУ-ын эрх баригчдад эсэргүүцэл илэрхийлж, цаашид өдөөн
хатгасан үйлдэл гаргахаа зогсоохыг уриалжээ. Түүнчлэн улс орны аюулгүй байдал,
бүрэн эрхт байдлаа хамгаалахын тулд шаардлагатай бүхий л арга хэмжээг авч
хэрэгжүүлэх эрхтэй гэдгээ онцлон тэмдэглэсэн байна. БНХАУ-ын нутаг дэвсгэр гэж
үзэж байгаа арлууд руу хөлөг онгоц, нисэх онгоцууд илгээхээ зогсоохыг өмнө нь
Хятад улс АНУ-д уриалсан юм.