Хоёр Солонгос шинэ жилийн нэгдсэн арга хэмжээ зохион байгуулна
ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМСӨҮЛ. /Yonhap/. Нэгдүгээр сарын
эцсээр БНАСАУ-ын “Кымган” уулын амралтын газарт хоёр Солонгосын төлөөлөгчид
шинэ жилийн арга хэмжээ зохион байгуулна гэж зургадугаар сарын 15-ны Хамтарсан
тунхаглалыг хэрэгжүүлэх асуудал хариуцсан БНСУ-ын хороо даваа гарагт мэдээлэв.
Уг хорооны мэдээлснээр, нэгдүгээр сарын 30, 31-нд уулын амралтын газарт
хамтарсан арга хэмжээ зохион байгуулахыг БНАСАУ-ын тал санал болгосон ажээ.
Зургадугаар сарын 15-ны тунхаглалд 2000 онд болсон хоёр Солонгосын
удирдагчдын дээд хэмжээний анхны уулзалтын үеэр байгуулсан хэлэлцээрт нэмэлт
өөрчлөлт оруулах тухай тэмдэглэсэн байдаг юм.
Хоёр хоног үргэлжлэх уг арга хэмжээнд БНСУ-ын 250 гаруй төлөөлөгч, гадаадын
15 төлөөлөгч оролцох ажээ. Төлөөлөгчдийн нэрийг нэгдүгээр сарын 15-наас өмнө
илгээхийг БНАСАУ-ын тал хүссэн бөгөөд тэд арга хэмжээ эхлэхээс нэг хоногийн
өмнө “Кымган” ууланд ирнэ хэмээн найдаж байгаа ажээ.